Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цусаа бэлэглэх өдөр"-ийг 112 дахь удаагаа тэмдэглэнэ

2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах зорилгоор сар бүрийн 3-ныг "Цусаа бэлэглэх өдөр" болгосон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цусаа бэлэглэх өдөр"-ийг 112 дахь удаагаа тэмдэглэнэ
"Цусаа бэлэглэх өдөр"-ийг 112 дахь удаагаа тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах зорилгоор сар бүрийн 3-ныг "Цусаа бэлэглэх өдөр" болгосон.

2024 оны долоодугаар сарын 3-ны лхагва гарагийн 11:00 цагт энэ өдрийг 112 дахь удаагаа тэмдэглэх гэж байна.

Энэ удаагийн арга хэмжээг Үнэртэй усанд дурлагсдын клуб, Tulip Beauty, Ulker Mongolia хамтран зохион байгуулах юм.

Иргэд, цусны доноруудыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаан дотор байрлах "Баянзүрх" цус цуглуулах төв буюу Цус сэлбэлт судлалын үндэсний төв байранд очиж цусаа өгөхийг уриалж байна.

"Tulip Beauty" компаниас энэ өдөр ирж цусаа өгсөн донор бүрт үнэртний дээж бэлэглэнэ гэж Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Хуваалцах