Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Цусаа бэлэглэх өдөр" тохиож байна

Сар бүрийн 3-нд "Цусаа бэлэглэх өдөр" тохиодог. Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран тэмдэглэх санал санаачилга байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс тогтмол ирдэг тухай Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Цусаа бэлэглэх өдөр" тохиож байна
"Цусаа бэлэглэх өдөр" тохиож байна. Зураг: МҮОНРТ

Сар бүрийн 3-нд "Цусаа бэлэглэх өдөр" тохиодог. Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран тэмдэглэх санал санаачилга байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс тогтмол ирдэг тухай Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Өнөөдөр "Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв" ТББ-тай хамтран тэмдэглэжээ.

Тус байгууллагын зүгээс цусаа өгөхөөр ирсэн доноруудад гарын бэлэг гардуулж, баяр хүргэсэн байна. "Цусаа бэлэглэх өдөр"-ийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй донор Б.Хишигбат, П.Батболд, Б.Мэндбаяр нарт "Хүрэл донор" цол хүртээж алдаршуулжээ.

Мөн "Бахархал 10" тэмдгээр донор Б.Отгонбаяр, "Бахархал 20" тэмдгээр донор Г.Пунсалдулам, "Бахархал 30" тэмдгээр Ө.Мягмардорж, "Бахархал 40" тэмдгээр "Хүндэт донор" Б.Алтанзул, "Бахархал 50" тэмдгээр "Хүндэт донор" М.Мөнхнасан нарыг шагнаж урамшуулсан байна.

Хуваалцах