Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цусаа бэлэглэхийн ач тус

Биеийн жингээс хамаарч нэг кг тутамд байх цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахаар өгч болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цусаа бэлэглэхийн ач тус
Цусаа бэлэглэхийн ач тус. Зураг: МҮОНРТ

Биеийн жингээс хамаарч нэг кг тутамд байх цусны дөнгөж 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахаар өгч болно. Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн нийт 4.5 л цустай, үүнээс 3 литр нь биеийн судсанд эргэлдэх хэрэгцээт цус, үлдсэн 1.5 литр нь нөөц цус байна. Энэ нөөцөөс 350-400 мл цусыг л бусдын төлөө зориулж 3 хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэх боломжтой.

Цусаа бэлэглэснээр бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор таны цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэг нөлөө байдаггүй. Цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасч таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Хуваалцах