Цусаа хандивлах өдөрлөг болно
Энэ сарын 23-ны өглөө 08.00 цагаас Нийслэлд цусаа хандивлах үндэсний өдөрлөг болно. Тус өдөрлөгийг "Цус сэлбэлт судлалын үндэсний төв", “Сайн үйлс дэлгэрүүлэгч залуус” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа аж.
Мэдээллийн алба

Хэрэв 17-60 настай, 45-аас дээш кг жинтэй, ямар нэгэн өвчин эмгэггүй бол энэхүү өдөрлөгт оролцож, цусаа хандивлаж боломжтой. Нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна.