Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цусаа хандивлах үндэсний өдөрлөг болж байна

Өнөөдөр Цусаа хандивлах үндэсний өдөрлөг 08.00 цагт Цус сэлбэлтийн үндэсний төвд эхэллээ. Энэхүү аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сайн үйлс дэлгэрүүлэгч залуус ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цусаа хандивлах үндэсний өдөрлөг болж байна
Цусаа хандивлах үндэсний өдөрлөг болж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр цусаа хандивлах үндэсний өдөрлөг 08.00 цагт Цус сэлбэлтийн үндэсний төвд эхэллээ. Энэхүү аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Сайн үйлс дэлгэрүүлэгч залуус ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.

Дашрамд дурьдахад та цусаа өгөхөөсөө хоёр хоногийн өмнө согтууруулах ундаа уулгүй, бүтэн нойртой хоносон байх ёстой. Мөн өөх тостой хоол идэх, сүү болон сүүтэй цай уухгүй байх хэрэгтэй. Жирэмсэн, шарлаж байсан, элэгний В, С вирустэй, эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэж байгаа бол цусаа өгч болохгүй юм байна.

Түлхүүр үг:цусны өдөрлөг
Хуваалцах