Цусны аюулгүй байдлын талаар сургалт явагдаж байна
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс дөрөвдүгээр сарын нэгнээ дөрөвний өдрүүдэд Эрүүл мэндийн яам болон Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Цусны аюулгүй байдлыг хангахад технологич, их эмч нарын үүрэг, хариуцлагыг дээшлүүлье” сэдэвт Үндэсний семинарыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Уг семинарт орон нутгийн цусны 26 салбар төвүүдийн эрхлэгч эмч нар, ЦССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Семинараар улсын хэмжээнд цусны албаны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэж байгаа аж. Мөн төгсөлтийн дараах сургалтаар мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдэд цусны албанд шинээр нэвтэрч буй техник, технологи, түүнчлэн олон улсын туршлагын талаар мэдээлэл өгч байгаа ажээ.