Цусны бүлэг тогтоох шинжилгээг үнэгүй хийнэ
Энэ өдөр хүрээлэнгийн галт зэвсгийн шинжилгээний лаборатори нь галт зэвсэг эзэмшигчдийн сумны хошуу, хонгионы дээж аван санд бүртгэх, гарын хээний шинжилгээний тасаг нь өдөрлөгт оролцсон иргэдийн гарын хээний дардсыг зориулалтын бэхээр авч дурсгал болгон өгөх
Мэдээллийн алба

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн энэ пүрэв гарагт шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд 09-15 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах гэж байна. Энэ өдөр хүрээлэнгийн галт зэвсгийн шинжилгээний лаборатори нь галт зэвсэг эзэмшигчдийн сумны хошуу, хонгионы дээж аван санд бүртгэх, гарын хээний шинжилгээний тасаг нь өдөрлөгт оролцсон иргэдийн гарын хээний дардсыг зориулалтын бэхээр авч дурсгал болгон өгөх, зөөврийн “АДИС-ПАПИЛОН” системийг танилцуулах юм байна. Мөн тусгай шинжилгээний хэлтэс нь иргэдийн цусны бүлэг тогтоох шинжилгээг үнэ төлбөргүй хийх, бүртгэл мэдээллийн хэлтэс нь архивын лавлагаа гаргаж өгөх, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах зэрэг ажлыг зохион байгуулна.


















