Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цусны даралт хэмжих аппаратаа баталгаажуулаагүй байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн хэмжилт үнэн зөв эсэх, даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгасан байна. Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх, хү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цусны даралт хэмжих аппаратаа баталгаажуулаагүй байжээ
Цусны даралт хэмжих аппаратаа баталгаажуулаагүй байжээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн хэмжилт үнэн зөв эсэх, даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгасан байна. Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв хамрагджээ.

“Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэддээрх байгууллагууд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлэгдлээ. Харин “Даралтат савны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар нэгдүгээр төв эмнэлэг33.3 хувь буюу дунд эрсдэлтэй гарсан бол хоёр, гуравдугаар эмнэлэг, төвүүд 57.71.9 хувь буюу их эрсдэлтэй байна. Иймээс дээрх газруудын “Байгууллагын дотоод хяналтын журам”-д техникийн хяналтын асуудлыг тусгахыг зөвлөсөн байна.

Цусны даралт хэмжих зориулалттай аппаратыг бүрэн баталгаажуулаагүй, хоёрдугаар эмнэлгийн 100 гаруй аппаратын баталгаажуулалтын хугацаа дууссан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв огт баталгаажуулаагүй, барилгын зоорийн давхарт болон шаардлага хангахгүй байр талбайд хийн баллон хадгалсан зэрэг 90 зөрчил илэрлээ. Улсын байцаагч нар дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, таван албан шаардлага өгч, 50 гаруй эмч, инженер техникийн ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ.

Түлхүүр үг:МХЕГ
Хуваалцах