Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цусны донорууд эмнэлэгт дараалал харгалзахгүй үйлчлүүлэх эрхтэй

Сүүлийн үед хурцаар тулгамдаад байгаа нэг асуудал бол эмнэлэгүүдийн цусан бүтээгдэхүүний хангамж. Зуны улиралд Цусны төвд цус нийлүүлэгч донорын тоо эрс багасдагаас үүдэн эмнэлэгүүдэд өгөх цусан бүтээгдэхүүний нийлүүлэлт эрс буурдаг байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цусны донорууд эмнэлэгт дараалал харгалзахгүй үйлчлүүлэх эрхтэй
Цусны донорууд эмнэлэгт дараалал харгалзахгүй үйлчлүүлэх эрхтэй. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед хурцаар тулгамдаад байгаа нэг асуудал бол эмнэлэгүүдийн цусан бүтээгдэхүүний хангамж. Зуны улиралд Цусны төвд цус нийлүүлэгч донорын тоо эрс багасдагаас үүдэн цусан бүтээгдэхүүний нийлүүлэлт эрс буурдаг байна. Мөн цусаа өгснөөр халдвар авдаг, цус багадалттай болдог, цусны бүлэг тарахгүй бол өгөх боломжгүй гэх мэт ташаа ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг нь үүнд нөлөөлдөг аж.

Тэгвэл "Цус сэлбэлт судлалын үндэсний төв"-ийн эмч мэргэжилтнүүд цусны донор болох нь сайн дурийн хэрэг бөгөөд бусдад амь амьдрал бэлэглэсэн буянтай ажил юм гэдгийг онцлож байна.

Цусны донор болсноор та дараах боломжуудыг эдлэх давуу эрхтэй. Үүнд:

- 35-аас дээш удаа цусаа өгсөн цусны донор улсын магадлан итгэмжлэгдсэн амралтад нэг удаа үнэ төлбөргүй амрах

- Өвдсөн тохиолдолд 2 ба 3-р шатны эмнэлэгт дугаар дараалалгүйгээр үйлчлүүлэх

- Шаардлагатай зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүйгээр өгөх

Иймд цусаа хандивлахыг хүссэн хэн боловч иргэний үнэмлэх эсвэл жолооны үнэмлэхтэйгээ "Цус сэлбэлт судлалын үндэсний төв"-д очиход хангалттай юм.

Тус төв ажлын өдрүүдэд 08:30-14:00 цагийн хооронд ажиллана.

Сүхбаатар дүүрэг. 1 дүгээр хороо. Энх тайвны өргөн чөлөө 13

Мэйл: nctm.nctm@yahoo.com

Утас: (976 - 11) - 312857

Факс: (976 - 11) - 312857

Хуваалцах