Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Цусны хавдартай хүүхдүүдийн эмнэлэгт хандив өглөө

1997 онд байгууллагдсан хятад хэлний сургалттай “Үй Цай” бүрэн дунд сургууль нь 1000 гаруй сурагч, 100 гаруй багш ажилтан ажиллагсадтай. Тус сургууль жил бүр “Хос аялгуу” урлагийн наадам зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн наадам нь сурагчид өөрсдийн санаачлагаар хорт хавдраар өвчлөн зовж шана

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цусны хавдартай хүүхдүүдийн эмнэлэгт хандив өглөө
Цусны хавдартай хүүхдүүдийн эмнэлэгт хандив өглөө. Зураг: МҮОНРТ

1997 онд байгууллагдсан хятад хэлний сургалттай “Үй Цай” бүрэн дунд сургууль нь 1000 гаруй сурагч, 100 гаруй багш ажилтан ажиллагсадтай. Тус сургууль жил бүр “Хос аялгуу” урлагийн наадам зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ жил сурагчид өөрсдийн санаачилгаар хорт хавдраар өвчлөн зовж шаналж буй үе тэнгийхэндээ сэтгэлийн дэм өгөхөөр хандивын тоглолт зохион байгуулжээ. Хүүхдүүд тоглолтоосоо олсон 6 сая төгрөгийг хавдраар өвчилсөн хүүхдүүдэд эмнэлэг барьж өгч байгаа Ажиа Гэгээний “Энэрэл нигүүлсэл Оюун билгийн төв” ТББ-д хандивлалаа.

Өнөөдөр ЭХЭМҮТ-ийн эмчийн хяналтад 700 гаруй цусны хавдартай хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүдэд туслах зорилгоор АНУ-ын Блүмингтон хотод суугаа Ажиа Гэгээн хандивын аян зохион байгуулснаар өдгөө тус эмнэлгийн гадна тал дуусах шатандаа ороод байгаа юм. 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох тус эмнэлэг бүрэн ашиглалтад ороход одоо 2 тэрбум төгрөг дутаад байгаа. Хүүхдүүдийн төлөө хүүхдийн өгсөн энэхүү хандив тус эмнэлгийг босч байгуулахад асар том сэтгэлийн дэм боллоо.

Түлхүүр үг:цус
Хуваалцах