Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТТАХНЭ 24 цагаар, харьяалал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл согог заслын тасаг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 24 цагаар, харьяалал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТТАХНЭ 24 цагаар, харьяалал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна
ТТАХНЭ 24 цагаар, харьяалал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Зураг: МҮОНРТ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл согог заслын тасаг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 24 цагаар, харьяалал харгалзахгүйгээр гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

ТТАХНЭ-ийн Гэмтэл, согог заслын тасаг нь нийт 14 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтантай, 30 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд:

▪️ Мөр, өвдөгний үений дурангийн мэс засал
▪️ Бүх төрлийн ясны хугарлыг хадах мэс засал
▪️ Өвдөг, түнхний үе солих мэс засал
▪️ Дээд, доод мөчдийн гэмтлийн мэс засал
▪️ Гар, сарвууны бичил мэс засал
▪️ Мэдрэл чөлөөлөх мэс засал
▪️ Яс үений мэс заслын дараах ялтас, хадаас, бэхэлгээ авах мэс засал тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Эх сурвалж: ТТАХНЭ

Хуваалцах