Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТЦА: Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай, хэрэгсэл заавал хэрэглээрэй

гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 43, орон нутагт 36, нийт 79 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТЦА: Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай, хэрэгсэл заавал хэрэглээрэй
ТЦА: Мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгай, хэрэгсэл заавал хэрэглээрэй. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 18-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 320 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 214 мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 4 иргэн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 43, орон нутагт 36, нийт 79 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох үедээ хамгаалалтын малгай, хамгаалах хэрэгслийг тогтмол зүүж хэвших, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин, мотоцикл жолоодохгүй байх, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байхад анхаарч замын хөдөлгөөнд зөв боловсон соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хуваалцах