Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ТЦА: Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам, даваа байхгүй

Тээврийн цагдаагийн албанаас 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 10:30 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлыг мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТЦА: Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам, даваа байхгүй
ТЦА: Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам, даваа байхгүй. Зураг: МҮОНРТ

Тээврийн цагдаагийн албанаас 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 10:30 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлыг мэдээллээ.

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймаг болон Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр шөнөдөө бага зэргийн цас орсон, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэр хүчтэй цасан шуургатай, Увс аймагт бага зэргийн цастай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тэнгэр бүрхэг байна.

Бусад нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, 9-34 хэмийн хүйтэн байна.

Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам даваа байхгүй. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр Их-Уул-Тариалан чиглэлийн авто зам гулгаа үүссэн, авто замын засвар арчлалт хариуцсан байгууллагаас 5 ажилтан 2 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Төв аймгийн Сэргэлэн сум Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн авто замын 20-90 дахь км-т гулгаа үүссэн байна.

Хуваалцах