Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тугал хооллодог робот зохион бүтээжээ

Герман хотын Берлин хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Интернейшнол Грийн Веек буюу "Олон улсын ногоон өдрүүд" хэмээх үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-нд нээлтээ хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тугал хооллодог робот зохион бүтээжээ
Тугал хооллодог робот зохион бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Герман хотын Берлин хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Интернейшнол Грийн Веек буюу "Олон улсын ногоон өдрүүд" хэмээх үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-нд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн яармаг нь хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд зориулагдсан дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Жилд дунджаар 1500 гаруй хөдөлмөр эрхлэгчид өөрийн бизнесийг өргөжүүлэх, хөгжүүлэх, шинэ технологиудаа танилцуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдааны олны анхаарлыг хамгийн ихээр татсан бүтээл бол "Егло" хэмээх тугал хооллох чадвартай робот байв.

Уг роботыг Германы Урбан хэмээх компани зохион бүтээсэн бөгөөд өмнөх жилүүдэд танилцуулагдаж байсан хадлан бэлтгэхэд зориулж програмчлагдсан роботуудын үзүүлэлтийг илүү сайжруулан бүтээсэн аж. Тус компанийн зүгээс энэхүү робот нь хөдөө аж ахуй эрхлэгчдийн ажлыг илүү хялбар болгоход илүү түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Тугал ишгийн эхийнх нь сүүг бага зэрэг устай холин шингэлж хооллох бөгөөд энэ нь хөдөө аж ахуй хэрэглэгчдийн сүүний хангамжийг ч илүү нэмэгдүүлэх боломжтой болгож байгаа гэнэ.

Урбан компаны маркетенгийн дарга Брайт Варнет бүтээлээ танилцуулахдаа “Та өглөө бүр эртлэн босч тугал ишгээ хооллох шаардлагагүй ба байнга роботын цагийг тааруулахгүй байж болно. Энэ нь таны ажлыг илүү хялбарчилж өгнө” хэмээжээ. "Егло" робот нь 10 мянган евро-н өртгөөр бүтсэн бөгөөд зах зээлд нийлүүлэх эцсийн үнийг хараахан зарлаагүй байна. Олон улсын ногоон өдрүүд хэмээх үзэсгэлэн яармаг энэ сарын 29-ныг дуустал үргэлжлэх юм.

Хуваалцах