Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түгээлтийн 281 тээврийн хэрэгслээс 207 автомашины тортогжилтийн хэмжээ шаардлага хангаагүй

Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 17 ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуулагуудын 281 түгээлтийн тээвр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түгээлтийн 281 тээврийн хэрэгслээс 207 автомашины тортогжилтийн хэмжээ шаардлага хангаагүй
Түгээлтийн 281 тээврийн хэрэгслээс 207 автомашины тортогжилтийн хэмжээ шаардлага хангаагүй. Зураг: МҮОНРТ

Ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтийн хэмжээнд хийсэн хяналт шалгалтын талаар:
Авто тээврийн үндэсний төвтэй хамтран 17 ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуулагуудын 281 түгээлтийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд хэмжилт хийхэд Тэнгэрийн хишиг ХХК-ийн 6 , Алтан жолоо импекс ХХК-ийн 10, Айс Марк ХХК –ийн 21, БСБ ХХК-ийн 13, Гацуурт ХХК-ийн 6, Арвайн үндэс ХХК-ийн 6, М СИ ЭС КокаКола ХХК-ийн -69, Милко ХХК-ийн 21, БаттрейдСи ХХК-ийн-5, Улаанбаатар гурил ХХК-ийн-6, Атар өргөө ХК –ийн 13, Талх чихэр ХХК-ийн 31 нийт 207 тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээ стандартын шаардлага хангаагүй учир Зөрчлийн тухай хуулийн дагуу 7 дугаар зүйлийн 7.4 2 дахь хэсэгт заасны дагуу торгууль оногдуулж, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах