Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад үгсийн монгол оноолт /III хэсэг/

1990 оноос хойш монгол хэлэнд хүч түрэн орж ирсэн гадаад үгсийн энэхүү монгол оноолтыг Төрийн Хэлний Зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, багш нараар ариутган

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 9 минут
Түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад үгсийн монгол оноолт /III хэсэг/
Түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад үгсийн монгол оноолт /III хэсэг/. Зураг: МҮОНРТ

1990 оноос хойш монгол хэлэнд хүч түрэн орж ирсэн гадаад үгсийн энэхүү монгол оноолтыг Төрийн Хэлний Зөвлөлийн Ажлын албанаас бэлтгэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, багш нараар ариутган шүүлгүүлж, 2014 оны 6, 7, 8-р саруудад "Өдрийн сонин"-ы 9 дугаар дамжуулан уншигчдын саналыг авсан бөгөөд удахгүй болох Төрийн Хэлний Зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгээд байгаа юм.

Энэхүү жагсаалтыг олны хүсэлтийн дагуу цахим сүлжээнд анх удаа оруулж байна. Та бүхэн саналаа зөвхөн бичгээр, "14200 Улаанбаатар хот, 20А, ш/х-9, Соѐлын төв өргөө-404, 417, ТХЗ-ийн Ажлын албанд" гэсэн хаягаар 2014.12.15-ны өмнө ирүүлж болно.


ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭГДДЭГ ГАДААД ҮГСИЙН
МОНГОЛ ОНООЛТ

599 Пролонгаци Хугацаа сунгах, уртасгах 600 Пропан Лааны тосон 601 Пропорционал Харьцуулах, сонгох, хувь тэнцүүлэх 602 Протез, эндопротез Хиймэл эрхтэн [түнх, өвдөг, зүрх гэх мэт] 603 Прото Ахлах, тэргүүн /шашны хэллэгт/ 604 Протокол Баримт бичиг, тэмдэглэл, ѐс журам, тогтоол, ѐслол 605 Профессор Профессор 606 Процедур Үйл явц, журам, дэг 607 Процесс Үйл явц 608 Процессор Цахим тархи 609 Пункт Газар, цэг, суурин 610 Пуул биллиард Ёворцог, пүүл биллиард 611 Рад +[а] Украйны Рад 612 Радар, локатор Агаарын тольдуур, локатор 613 Радиаци +[я], радиоактивний Радий идэвхт 614 Радио Радио 615 Ралли Авто уралдаан 616 Рам /араам/ Жааз, хүрээ 617 Ратификац +[ия] Гэрээ соѐрхон батлах /олон улсын/ 618 Реалити Бодит 619 Реалити шоу Бодит тоглолт 620 Регби Зууван бөмбөг, регби 621 Регистр Бүртгэл 622 Редакци +[я], редактор Хянан тохиолдуулах газар, хэвлэлийн газар, ариутган шүүгч 623 Рейтинг Нэр хүнд, зиндаа, чансаа 624 Реклам Зар, сурталчилгаа 625 Рентген Ренгээн 626 Реппер Үглэл дуучин

627 Ресейпшин Тосон авагч (зочид буудлын) 628 Респондент Санал асуулгад оролцогч, саналаа өгөгч 629 Ресторан Зоогийн газар, дайлуур 630 Референдум Бүх нийтийн санал асуулга 631 Реформ +[a] Шинэтгэх, шинэчлэл, өөрчлөлт 632 Рецидив Улайрсан дээрэмчин, алуурчин, ноцтой гэмт хэрэгтэн 633 Реэкспорт Дам экспорт 634 Ринг Дэвжээ 635 Риск Эрсдэл 636 Робот Хиймэл хүн, төмөр хүн, орхой [хүнийг орлуулсан] 637 Родео Булгиулагч, сургагч [морь, үхэр, тэмээ гэх мэтийг] 638 Роза, Rose Сарнай 639 Рокер, рок Рок хэв маягтай хүн, рок 640 Роман Роман 641 Ротаци +[я] Солио, сэлгээ 642 Роуминг Улс дамжих сүлжээ 643 Роялти Байгалийн нөөц ашиглах эрхийн төлбөр 644 Рэкет Дарамтлагч, нэхэгч 645 Салон Үйлчилгээний танхим 646 Салса Салса [бүжиг] 647 Сальфетка Нэг удаагийн алчуур (цаасан, сийвэн), салбайдаг 648 Санкци Зөвшөөрөл 649 Саун Ууранд суух [газар], халуун уурын газар? 650 Сейл Хямдрал (худалдаа), хямдралтай худалдаа 651 Сейф Төмөр шүүгээ, мөнгөний авдар, төмөр авдар 652 Секс Хурьцал 653 Секс бомба (секс бөмбөг) Чалх сайт, хүүхэмсэг, (эрсэг) 654 Секс шоп Чалхын барааны дэлгүүр, хурьцлын барааны дэлгүүр

655 Сексология Хурьцлын, хурьцалзүй 656 Сексопатолог Чалхын чадавхи судлаач 657 Сенат Дээд хурал, сенат 658 Сенсаци +[я] Шуугиан, дуулиан 659 Сервер Үйлчлэх газар, үйлчлэгч 660 Сервис Үйлчилгээ 661 Сери Анги, төрөл, зүйл, цуврал 662 Серолог Цусны шинжилгээ 663 Сертификат Батламж, гэрчилгээ 664 Сѐрфинг Усны тэшүүр, усны гулгаа 665 Си-Ви (CV) Товч намтар 666 Си-Ди (CD) Дийзэн пянз, пянзан хуурцаг 667 Сим карт Бичил тархибичил бүртгэл, бичвүр 668 Симфони Яруу тунгалаг, найрсал (хөгжим), симфони 669 Синдром Харшил, улирлын туйлшрал 670 Синергитик Учирзүйн онол 671 Синхрон Зэрэгцээ, шууд 672 Скайнер Хуулагч, хуулбарлагч 673 Скатерть Ширээний бүтээлэг 674 Скаут Скаут 675 Сквордаа /сковородка/ Хуурдаан, хайруулын тогоо, хайруул 676 Скейтборд Дугуйт тэшүүр 677 Скип Өргүүр, шанага 678 Сколаршип Хишиг 679 Скотч Наалтууз, скооч 680 Слайд Өнгөт зургийн хальс, илдэс 681 Смарт Ухаалаг 682 Смарт план Зохист төлөвлөгөө 683 Смокинг Урт хүрэм

684 Сноуборд Цасны хавтан 685 Сопрано Тунгалаг хоолой (эмэгтэйн) 686 Софт теннис Талбайн бөмбөг, газрын одон бөмбөг 687 Спам Зар шидэх, мэдээ шидэх (Цахим) 688 Спикер -Дээд, дарга -Өсгөгч (дууны) 689 Спонсор Ивээн тэтгэгч 690 Стагфляц +[ия] Эдийн засгийн зогсонги байдал 691 Статус Эрх, эрх хэмжээ, байдал 692 Статут Дүрэм журам, хууль тогтоомж 693 Стептэй аэробик Айзамт алхамт дасгал 694 Стереотип Уламжлалт, хэвшмэл /харилцаа/ 695 Стикер Наалт 696 Стиль Арга барил, төрх 697 Сторге Эцгийн хайр, эхийн хайр, хүүгийн хайр (шашны) 698 Стратеги +[я] Хэтийн 699 Стресс +[а] Бухимдал, бачуурал, цочрол, дарамт (сэтгэлийн -) 700 Стрийт арт Гудамжны урлаг, талбайн урлаг 701 Стриптиз Тайчих урлаг, үзүүлбэр 702 Студи +[я] Студи 703 Стэнт 704 Субсид +[ия] Мөнгөн тусламж, хангамж, хөнгөлөлт 705 Субъект Этгээд, үйлдэгч 706 Судоку Естий (Японы тоон таавар, тоон оньсого) 707 Сумо Сумо 708 Супер Хамгийн, шилдэг 709 Супервайзер Дарга, удирдах ажилтан

710 Суперинтендант Да лам, хамба лам (шашны) 711 Супермаркет, хапермаркет Хүнсний их дэлгүүр, төрөл бүрийн барааны их дэлгүүр 712 Сюрприз Санаандгүй бэлэг, санамсаргүй тохиолдол, гэнэтийн зүйл, гэнэт 713 Таблет Өврийн цахимбар 714 Таеквондо Таэквондоо 715 Тайм-аут Завсарлага 716 Такс Татвар, хураамж 717 Тампон Бөглөөс, ариутгагч 718 Тариф Үнэ, хөлс 719 Твитэр Жиргээ, санал 720 Тектоник Тектоник 721 Телемедицин Зайн эмчилгээ 722 Теллер Мөнгөн тооцооны ажилтан, мөнгөний нярав 723 Тендер Сонгон шалгаруулалт 724 Тенор Цээл /дуу, хоолой/ 725 Терминал Төв буудал (тээврийн) 726 Террас Сэхээвч, сэрүүвч 727 Терроризм Алан хядах ажиллагаа 728 Тест Сорилго 729 Технократ +[ия] Технократ [сэтгэлгээ], техникийнхний засаглал 730 Товэр Цамхаг 731 Ток шоу ТВ шууд хөөрөлдөөн 732 Токсин Хор 733 Толерантность Хүлээц, азнах 734 Томограф Нарийн хэмжээст дүрслэл, зүсмэл зураг 735 Тоник Сэргээх ундаа 736 Топ Шилдэг, хамгийн, сод 737 Тоталитаризм Дангаар захирах ѐс 738 Трак Зам (Дуу бичлэгийн)

739 Транзит Дамжин өнгөрөх /тээврийн, зорчигчийн/ 740 Транскрипци +[я] Авианы галиг (авиачлах) 741 Транслитераци +[я] Үсгийн галиг (үсэгчлэх) 742 Трансферт Шилжүүлэг /мөнгөн/, нүүлгэн шилжүүлэх /иргэдийг/ 743 Траншей Суваг, шуудуу 744 Трейд Худалдаа, арилжаа 745 Трейдер Арилжаалагч 746 Трест Пүүс 747 Троллейбус/ трамбай/рейлбас Цахилгаан сүйх/ цахилгаан галт тэрэг-??? 748 Тур... 749 Туристууд Жуулчлагчид, аялагчид 750 Тур оператор Аялал жуулчлалын газар 751 Уикенд /week-end/ Зугаалах, салхинд гарах 752 Унц+[ия] Лан /28.34-33.33 гр/ 753 Файл Бичлэг, зургийн нэр (цахим) 754 Файтинг Тулаан, зодолдох (цахим тоглоомд) 755 Факс Цахилгаан мэдээ 756 Факсимиле Хуулбар 757 Факторинг Худалдааны сүлжээ 758 Фанат Шүтэн бишрэгч 759 Фармакопея Эм бэлдмэлийн [хяналт] 760 Фасад Нүүрэн тал /байшингийн/ 761 Феминизм, феминист Эмэгтэйчүүдийн тэгш эрх 762 Фен Шүтэн бишрэгч 763 Феномен Үзэгдэл, хувилбар 764 Ферм Суурин аж ахуй [мал, тариалан] 765 Фермер Хувийн аж ахуйтан [суурин] 766 Фигур Дүрс, маяг, хэлбэр, уран сийлбэр, баримал, галбир

767 Физиологи Биеийн үйл ажиллагаа 768 Филантропи Энэрэнгүй, хүнлэг ѐс 769 Филармони Филармони 770 Финал Төгсгөл, шувтарга 771 Финанс Санхүү, сан 772 Фитнес Биеийн дасгал, галбиржилт 773 Фитнес клуб Галбиржуулах төв 774 Флайфишинг Загас барих 775 Флаш Хуруу хуурцаг, 776 Флаш моб Ижил хөдөлгөөн 777 ФМ /FM/ Богино долгионы суваг, БД (радио) 778 Фолдер Шогол, бүрцэг, хавтас (цахим) 779 Фолк рок Угсаат 780 Фон Дуу авианы өнгө, дэвгэр 781 Фонограм Хөгжмийн бичлэг (цахим) 782 Форвард Довтлогч, захын тоглогч 783 Форматлах Цэгцлэх, шинэчлэх, цэвэрлэх 784 Форум Нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт индэр 785 Фото Гэрэл зураг 786 Фракц Бүлэг, жигүүр 787 Функц Үйлдэл, үүрэг 788 фунт Хагас кило /409-469 гр-тай ойролцоо/, 1 жин 789 Фургон Бүхээгтэй тэрэг 790 Фут+[а] Тохой, өлмий /30,4 см-тэй ойролцоо/ 791 Футзал ????? 792 Фүүдс Хүнс 793 Фьючерс Худалдааны хэлцэл, үнийн хэлцэл, гэрээ

794 Фэйсбүүк Цахисал [цахим санал, захиа гэсэн үг] 795 Хайпермаркет Төрөл бүрийн барааны дэлгүүр 796 Хакер Цахим халдлага үйлдэгч 797 Хамелеон Зүрвэл 798 Хартия Тунхаг 799 Хаус Шилтгээн, харш 800 Хелико бактер Алирхай 801 Хет трик Дараалсан гурван ялалт 802 Хиппи Этгээд, онцгой 803 Хит Шилдэг 804 Хобби Шохоорхол, дон, хообий 805 Холдинг Гол эзэмшигч 806 Холестерин Холестерин 807 Холл Үүдний танхим, тухлах өрөө, хүлээн авах танхим 808 Хотел, мотел Хотел- Зочид буудал Мотел- Гарааштай зочид буудал, буурчийн газар 809 Целлойд Хуванцар 810 Цивилизац +[ия] Соѐл иргэншил 811 Цикл Мөчлөг 812 Цистерн, ѐмкость Сисчээр, ѐонкос 813 Цистит Давсагны үрэвсэл, шээрэн 814 Цифр Тоо 815 Цунами Далайн хар шуурга 816 Чаат Зурвас, мэдээ солилцох, утсаар ярилцах /цахим/ 817 Чарт Дэс, эрэмбэ, хүснэг /цахим/ 818 Ченж Арилжаа, наймаачин, чээнж, солигч 819 Чип Чип, бичил тархи 820 Чипс Шагшуур 821 Чупа-чупс Иштэй чихэр, хүлхүүр

822 Чучхе Чучхе 823 Шампунь Шингэн саван, үсний саван, хөөсвөн [хөөсрүүлэгч саван гэсэн үг] саван 824 Шанс Боломж, магадлал 825 Шантаж Сүрдүүлэг 826 Шок Цочрол 827 Шоппинг Худалдан авах, худалдаа хийх 828 Шорт Богино [өмд ] 829 Шорт трек Тэшүүрийн богино зайн уралдаан 830 Шоу Үзүүлбэр 831 Шпрот Шопроот 832 Штамп Тамга тэмдэг 833 Шторк Тилзүүш, видео танилцуулга, видео уриалга, видео зар 834 Шум Шуугиан, дуу, чимээ 835 Э-бүүк Цахим номын сан 836 Эврика! Хүүш ээ, тийм байна ш дээ, саналаа! 837 Эзотерик Далд, зөн совингийн, зөнч 838 Эйрсофт Байлдаж тоглох /цахим/ 839 Эй-Ти-Эм (ATM) Бэлэн мөнгөний машин, Бөмөөш 840 Эквивалент Тэнцүү, адилхан 841 Экзекватур Болгоон тогтоох жуух, соѐрхлын жуух 842 Экзем Намарс 843 Экзотик Сонин содон 844 Эко Ариун, цэвэр, цэвэр байгалийн 845 Экологи Байгаль орчны 846 Эконометрик Эдийн засгийн үзүүлэлт 847 Экс Асан, бөлгөө 848 Эксперт Шинжээч, харьцуулга 849 Эксплорэйшн Эрэл хайгуул, судалгаа, шинжилгээ

850 Экспо Экспо 851 Экспорт Экспорт 852 Экспрес Шуурхай, буухиа 853 Экстернат Шууд (элсэгч, ажилд орогч, шалгалтгүй элсэгч) 854 Экстерьер Гадна засал, гадар засал, үзэмж 855 Экстремизм Харгис үзэл, даврагч, харгис үзэлт 856 Экстрим Золиос, аюултай үйлдэл 857 Электорат Гол хүч [сонгуулийн] 858 Электро хөгжим, электро бүжиг Аянгалаа хөгжим, савдаа бүжиг 859 Электрон Электрон 860 Элит Удам сайт, сурвалжит, өндөр соѐлтой 861 Эл-Си-ДИ (LCD) Шингэн кристал дэлгэц (ШКД) 862 Эмбарго Эдийн засгийн хориг 863 Эмоц +[ия] Сэтгэл хөдлөл, туйлшрал 864 Эм-Пи (MP) ХЗ [Хөдөлгөөн зураг] 865 Эмпирик Бодит 866 Эм-Эр-Ай (MRI) Соронзон долгионы оношлол, зүсмэл зураг (эмнэлгийн), эмрий 867 Энерги Эрч хүч, эрчис 868 Эрос Эрос, тачаангуй дүрт 869 Эротика Хурьцахуйн... 870 Эскроу Нөхцөлт хадгаламж /мөнгө, үнэт зүйлсийн/ 871 Эссэ Бодрол, богино нийтлэл, уянгын бичлэг, эсээ 872 Эталон Жишиг 873 Эфир Агаарын орон зай, агаар 874 Эхограмм Хэт авиа оношлол, цуурай зураг 875 Юникод Нэгдсэн тэмдэглэгээ

876 Юүтүүб (You tube) Юүтүүб 877 Янкууд Яанк, Яанкууд (Америкчуудын доромж нэр) 878 Ясли Хүүхэд саатуулах газар

I хэсгийг ЭНДЭЭС>>>

II хэсгийг ЭНДЭЭС>>>

ТХЗ-ийн Ажлын алба

Хуваалцах