Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түгжрэлтэй бүсэд оршин суугчдаас судалгаа авна

Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд оршин суугч иргэдийн авто тээврийн хэрэгслийн дугаар, хаяг байршлын судалгааг наймдугаар сарын 7-ны дотор гаргаж Нийслэлийн тээврийн газарт хүргүүлэх.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түгжрэлтэй бүсэд оршин суугчдаас судалгаа авна
Түгжрэлтэй бүсэд оршин суугчдаас судалгаа авна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын ерөнхий менежер өнөөдөр дараах шуурхайн үүргийг өглөө.

1. Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд оршин суугч иргэдийн авто тээврийн хэрэгслийн дугаар, хаяг байршлын судалгааг наймдугаар сарын 7-ны дотор гаргаж Нийслэлийн тээврийн газарт хүргүүлэх. /ЧД, СБД, БЗД-үүдийн ЗДТГ/

2. 2014-2015 оны өвөлжилтын бэлтгэл ажлын явцын тайлан мэдээг 2014 оны 08 дугаар сарын 15-ны дотор Захирагчийн ажлын албаны ИБХ-т ирүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ, Харьяа газар /

3. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2014 оны А/133 дугаар “Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах тухай” тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллах. /Дүүргүүдийн ЗДТГ/

4. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/648 дугаар “Хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах,

  • хог хаягдлын зориулалтын уутыг тараах зохион байгуулалтын схемийн дагуу бэлтгэл ажлыг зохион байгуулах,

  • хороо, СӨХ, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, супермаркет, ус түгээх байруудаар дамжуулан уутыг тараах ажлыг 09-р сарын сарын 01-нээс эхлүүлэх. /Дүүргүүдийн ЗДТГ, Ус сувгийн удирдахгазар/

5. Дүүргийн өмчид бүртгэлтэй усан оргилуур болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн усан оргилууруудын хэвийн үйл ажиллагааг хангуулах, хяналт тавих талаар зохион байгуулсан ажлынхаа тайланг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ТХХУХ-т албан бичгээр ирүүлэх.

Жич: Зохион байгуулсан ажлын талаарх нэгдсэн тайланг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авна.

Хуваалцах