Төгрөгийн ам.доллар болон юаньтай харьцах сарын дундаж ханш буурчээ
Төгрөгийн америк доллар болон юаньтай харьцах сарын дундаж ханш тодорхой хэмжээгээр буурчээ.
Мэдээллийн алба

Төгрөгийн америк доллар болон юаньтай харьцах сарын дундаж ханш тодорхой хэмжээгээр буурчээ. Тодруулбал, наймдугаар сарын байдлаар америк долларын ханш, өмнөх сараас 0.4 хувиар, харин өмнө оны мөн үеэс 6.7 хувиар суларсан байна.
Юанийн ханш өмнөх сараас 1.7 хувиар, өмнө оны мөн үеэс 8.7 хувиар суларчээ. Америк долларын сарын дундаж ханш 2849 төгрөг 11 мөнгөтэй тэнцсэн бол юанийх 411 төгрөг 18 болсон байна. Мөнгөний нийлүүлэлтийн талаарх дэлгэрэнгүйг сонсгоё. Үндэсний Статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч н.Баасан ингэж ярилаа.
Mongolian National Radio · Төгрөгийн ам.доллар болон юаньтай харьцах сарын дундаж ханш буурчээ


















