Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төгрөгийн хадгаламж 7 хувиар буурчээ

Монгол Улсын хэмжээнд арилжааны 13 банк өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төгрөгийн хадгаламж 7 хувиар буурчээ
Төгрөгийн хадгаламж 7 хувиар буурчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд арилжааны 13 банк өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний иргэд, аж ахуйн нэгжээс татан төвлөрүүлсэн хадгаламж өнгөрсөн сарын эцсийн байдлаар 7.2 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 5.1 их наяд нь төгрөгийн хадгаламж бол, 2.1 их наяд төгрөгтэй тэнцэх нь валютын хадгаламж юм.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төгрөгийн хадгаламж 7 хувиар буурсан бол, валютын хадгаламж 40 гаруй хувиар өссөн байна. Долларын ханш өсч байгаатай холбоотойгоор гадаад валютын хадгаламж өссөн. Нөгөө талаас ханшийн хэлбэлзэл нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооны Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг хэллээ.

Хуваалцах