Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Төгс бүтээцгээе, түгээцгээе” сурталчилгааны жагсаал зохион байгуулав

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмайн хороотой хамтран “Төгс бүтээцгээе, түгээцгээе” сэдэвт гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны жагсаалыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төгс бүтээцгээе, түгээцгээе” сурталчилгааны жагсаал зохион байгуулав
“Төгс бүтээцгээе, түгээцгээе” сурталчилгааны жагсаал зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмайн хороотой хамтран “Төгс бүтээцгээе, түгээцгээе” сэдэвт гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны жагсаалыг зохион байгууллаа.

Арга хэмжээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Улаанзагалмайн хорооны ажилтан, өсвөрийн улаан загалмайн хүүхэд багачууд зэрэг 200 гаруй хүн оролцож, Г.К.Жуковын талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэхийг уриалсан байна.

Энэхүү сурталчилгааны жагсаалыг Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн ач холбогдлыг таниулах, гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах