Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Төгсгөл ба эхлэл” киноны гол дүрүүд анимейшн дүрсэд хувирна

Тус нэгдлийн уран бүтээлчид "Single ladies-4” кино нь нэрнийхээ утгыг харуулах боловч цоо шинэ хэв маягийн кино болсныг уран бүтээлчид онцолсон билээ. Тухайлбал, кино хийц, найруулга, дуу дүрс гээд киног маш өндөр түвшинд хийхийг зорьжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төгсгөл ба эхлэл” киноны гол дүрүүд анимейшн дүрсэд хувирна
“Төгсгөл ба эхлэл” киноны гол дүрүүд анимейшн дүрсэд хувирна. Зураг: МҮОНРТ

“U-film” уран бүтээлийн нэгдэл “Төгсгөл ба эхлэл” киноныхоо гол дүрүүдийг анимейшн дүрсэд оруулж, хүүхэлдэйн киноны төсөл эхлүүлж буйгаа мэдээлэв.

Тэд бяцхан үзэгчдэдээ зориулж, тэдэнд нөхөрлөл, хүндлэл, өв соёлын үнэ цэнийг ойлгуулах уран бүтээл гаргахын төлөө хичээн ажиллаж байгаа талаараа үзэгч олонтойгоо хуваалцав.

Мөн тэд долоон жилийн хугацаанд “Single ladies” цувралын дөрвөн ангийг үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тус нэгдлийн уран бүтээлчид "Single ladies-4” кино нь нэрнийхээ утгыг харуулах боловч цоо шинэ хэв маягийн кино болсныг уран бүтээлчид онцолсон билээ. Тухайлбал, кино хийц, найруулга, дуу дүрс гээд киног маш өндөр түвшинд хийхийг зорьжээ.

"Эхлэл ба төгсгөл” гэж нэрлэсэн тус уран бүтээлийн нэрний утга учрыг киног үзэж байж л мэдэх боломжтой. Харин хүүхэлдэйн киноны төслийн хэв маяг үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй юм.

Хуваалцах