Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төгсгөл нь онцгүй болсон

Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж байв.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төгсгөл нь онцгүй болсон
Төгсгөл нь онцгүй болсон. Зураг: МҮОНРТ

Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж байв. Түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр 600 гаруй цагдаа оролцон хүч түрэн гэрээс нь баривчилж, улмаар ял оноож байсан юм.

Гэсэн ч Н.Энхбаяр Өршөөлийн хуульд хамрагдсан. Оймсоо гозолзуулан баривчлагдаж байсан МАХН-ын дарга өнөөдөр ч улстөрд гол тоглогчдын нэг байсаар байна. Ингэж хэлсний учир нь түүний намын нөхөд болон хамгаалагчийг нь хүртэл байцааж, шалгаж байгаа нь одоо ч төрд нөлөө ихтэй байгаагийн илрэл гэж хэлэх хүн цөөнгүй.

Өнгөрөгч 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаас хойш төрийн өндөр албан тушаал хашаагүй Н.Энхбаяр даргын “алдарт” баривчилгааны дөрвөн жилийн ойн дээр мөн адил баривчлуулах дөхсөн хүн нь Х.Баттулга гишүүн. Цагдаагийн ерөнхий газраас Х.Баттулга гишүүнтэй ямар ч хамааралгүй нэгжлэг явуулж буй гэж мэдэгдсэн ч хөлийг нь гозолзуулаад аваад явчихдаг баривчилгааг нүдээр харсан иргэд, сэтгүүлчид Женког баривчлагдахыг хүлээн, шуугисаар байв.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу гэмт хэрэг хийж байхад үйлдэл дээр нь барихаас өөр тохиолдолд баривчлах болон нэгжлэг хийх боломжгүй. Тэгэхээр энэ бол анхнаасаа л Х.Баттулгыг баривчилна гэсэн хий шуугиан, бас нэг пи ар байсан хэрэг. Ямартаа л "Баянгол" зочид буудал дахь “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” гэх хоёр компанийн бичиг баримтыг шалгасны маргааш “Төгсгөл нь онцгүй болсон” гэх яриа гарах вэ дээ.

Хуваалцах