“Төгсөгч-2014” үзэсгэлэн болж байна
Их, дээд сургууль төгсөгчдийг ажилтай болгох зорилгоор “Төгсөгч-2014” хөдөлмөрийн яармагийг Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа юм.
Мэдээллийн алба

Их, дээд сургууль төгсөгчдийг ажилтай болгох зорилгоор “Төгсөгч-2014” хөдөлмөрийн яармагийг Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа юм. Энэхүү үзэсгэлэн яармагт 20 ажил олгогч байгууллага оролцож 250 гаруй нээлттэй ажлын байрыг танилцуулж байна. Хөдөлмөрийн яармагт оролцсон залуус банк, худалдаа үйлчилгээ, бүтээн байгуулалтын чиглэлээр байнгын болон түр ажлын байранд зуучлуулах боломжтой гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна. Үзэсгэлэн өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Монголын Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн менежер н.Мөнхбаяр ярьж байна.


















