Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төгсөгчид ажлын байранд зуучлагдлаа

Шинэ оны эхэнд Увс аймгийн Улаангом Полтехник коллежийн 14 бүлгийн 288 сурагчид сургуулиа төгсөж, мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төгсөгчид ажлын байранд зуучлагдлаа
Төгсөгчид ажлын байранд зуучлагдлаа. Зураг: МҮОНРТ

Увс аймаг

Шинэ оны эхэнд Увс аймгийн Улаангом Полтехник коллежийн 14 бүлгийн 288 оюутан сургуулиа төгсөж, мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.

Тус үйл ажиллагааны үеэр хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Буд, Т.Хишигбаяр, ажилд зуучлах үйлчилгээний мэргэжилтэн Н.Эрдэнэсувд, бүртгэл мэдээллийн мэргэжилтэн П.Дэлгэрмаа, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээний мэргэжилтэн Ц.Батчимэг, техник хангамж, сүлжээний мэргэжилтэн Э.Ганзориг, ЖДҮ, төсөл хөтөлбөр сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Дариймаа, мэргэжлийн боловсрол сургалт, түншлэлийн харилцааны мэргэжилтэн М.Уранзаяа, хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн Ц.Гэрэлцэцэг, ХХЭ, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих төсөл, хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Бямбажав, Улаангом политехник коллежийн Олон нийттэй харилцах албаны дарга Цэвээнгэрэл, мэргэжилтэн Р.Сарантуяа, Энхзул нар оролцож, төгсөгч нарт хандан үгээ хэллээ.

Тэд төгсөгчдийг мөн ажлын байраа олоход нь тусалсан юм. Энэ үеэр 75 төгсөгчид ажил идэвхтэй хайгчаар бүртгүүлж 8 ажил олгогч 33 төгсөгчийг ажлын байраар хангажээ.

Түлхүүр үг:Увс аймаг
Хуваалцах