Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Төгсөх ангийнханд тавдугаар сарын 11-нээс танхимын давтлага өгнө

Заавар зөвлөмжийн дагуу хүүхдүүд нэг хаалгаар чихэлдэхээс сэргийлж, сургуулийн доторх бүх хаалгыг ашиглах зураглал гаргажээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төгсөх ангийнханд тавдугаар сарын 11-нээс танхимын давтлага өгнө
Төгсөх ангийнханд тавдугаар сарын 11-нээс танхимын давтлага өгнө. Зураг: МҮОНРТ

Төгсөх ангийн сурагчдад тавдугаар сарын 11-нээс эхлэн танхимын давтлага өгнө. ЭМЯ, УОК-ын гаргасан заавар зөвлөмжийн дагуу сургуулиудад бэлтгэл, бэлэн байдал хангах салбарын сайдын заавар зөвлөмж гарчээ. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд давтлагын хуваарь боловсруулах зөвлөмж гаргалаа гэж БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга н.Ням-Очир хэллээ.

Заавар зөвлөмжийн дагуу хүүхдүүд нэг хаалгаар чихэлдэхээс сэргийлж, сургуулийн доторх бүх хаалгыг ашиглах зураглал гаргажээ. Сурагчид ерөнхий шалгалт өгөхөөр санал өгсөн хичээлүүдээрээ давтлага авах юм.

Хуваалцах