“Төгсөлтийн аргачлал – 36” төсөл хэрэгжүүлнэ
Уг төсөл нь Толгойт, Баянхошуу бүсийн 16 хорооны амжиргааны түвшин доогуур 700 өрхийг сонгон авч тэдгээрийг нийгэмд бие даан амьдрах итгэл үнэмшилтэй, одоо хийж байгаа ажил дээр нь тулгуурлан чадваржуулах, амьдралын дундаж түвшинд гаргах зорилгоор гурван жилийн хугацаатай ажиллах юм байна.
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран “Төгсөлтийн аргачлал – 36” төсөл хэрэгжүүлээр болжээ. Уг төсөл нь Толгойт, Баянхошуу бүсийн 16 хорооны амжиргааны түвшин доогуур 700 өрхийг сонгон авч тэдгээрийг нийгэмд бие даан амьдрах итгэл үнэмшилтэй, одоо хийж байгаа ажил дээр нь тулгуурлан чадваржуулах, амьдралын дундаж түвшинд гаргах зорилгоор гурван жилийн хугацаатай ажиллах юм байна. Төслийг хэрэгжүүлэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс албад, хорооны Засаг даргын зөвлөл, эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн ажилтан албан хаагч зэрэг өргөн хүрээтэй бүрэлдэхүүн оролцох ажээ.


















