Төгөлдөр хуурч Эльмар Газанов Монголд тоглоно
Улаанбаатар хотын "The Corporate" зочид буудлын концертын танхим хамгийн сүүлийн үеийн концертын тайзыг энэ сарын 30-нд нээх гэж байгаа юм.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын "The Corporate" зочид буудлын концертын танхим хамгийн сүүлийн үеийн концертын тайзыг энэ сарын 30-нд нээх гэж байгаа юм. Энэ үеэр төгөлдөр хуурч Эльмар Газановын тоглохоор болжээ. Тэрбээр өмнө нь "Кавай" брэндийн төгөлдөр хуур Монголд оруулж ирэхэд мөн ирж тоглож байсан. Эльмар Орост төдийгүй дэлхийд танигдсан төгөлдөр хуурын виртуоз тоглоочдын эгнээнд нэр нь бичигддэг хөгжимчин юм. Шинэ концертын танхимын хувьд техник, тоноглолыг акустикийг Германы мэргэжилтнүүд хийжээ.



















