Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Түймэр дэгдсэнтэй холбогдуулан 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хятадын зүүн хойд хэсгийн Ципань ууланд ойн түймэр дэгдсэнтэй холбогдуулан ойролцоох Шэньян хотоос 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түймэр дэгдсэнтэй холбогдуулан 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Түймэр дэгдсэнтэй холбогдуулан 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын зүүн хойд хэсгийн Ципань ууланд ойн түймэр дэгдсэнтэй холбогдуулан ойролцоох Шэньян хотоос 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ. Түймэр лхагва гарагт эхэлсэн бөгөөд хүчтэй салхины улмаас ойг бүхэлд нь хамарч, нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болжээ.

Түймрийг унтраахад 4000 гаруй хүн, галын 150 гаруй машин, нисгэгчгүй зургаан онгоц, хоёр нисдэг тэрэг оролцож байна. Одоогоор түймэрт өртсөн хүмүүсийн тухай мэдээлэл ирээгүй байна.

Хятадад өнгөрсөн сард мөн хүчтэй түймэр гарсан юм. Энэ үеэр галыг унтраахаар ажиллаж байсан аврах албаны 30 ажилтан амиа алдсан юм.

Хуваалцах