Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түймэр манай улсын хилд нэг км зайд тулж иржээ

Хилийн хэсгээр гарч буй түймэр зарим хэсгээрээ намжсан байдалтай байгаа бол өнөө өглөөний буюу дөрөвдүгээр сарын 22-ны өглөөний 09:00 цагийн байдлаар зарим хэсгээр түймэр ассан хэвээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түймэр манай улсын хилд нэг км зайд тулж иржээ
Түймэр манай улсын хилд нэг км зайд тулж иржээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн хэд хоног гарч буй түймэр хил орчмоор ч мөн гарсаар байгаа. Хилийн хэсгээр гарч буй түймэр зарим хэсгээрээ намжсан байдалтай байгаа бол өнөө өглөөний буюу дөрөвдүгээр сарын 22-ны өглөөний 09:00 цагийн байдлаар зарим хэсгээр түймэр ассан хэвээр байна.

Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр Дорнод аймгийн Хилийн 0132 дугаар ангийн Хар нуурын хилийн заставын хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас түймэр орж ирснийг хилчид Онцгой байдлын алба хаагчидтай хамтран унтраасан боловч 21-ний оройн 20:50 цагт дахин түймэр орж ирсэн байна. Түймэр одоогийн байдлаар тус отрядын Зоргон, Тарган-Ухаагийн заставын хэсгээр тархан асч байгааг хилчид унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Дорнод аймгийн Хилийн 0275 дугаар отрядын Ульханы хэсэг Царамын хөндий гэх газраар нутгийн гүн тийш тархсан түймрийг цурманд оруулсан, Ямлахын заставын хэсгээр ОХУ-ын талаас орж ирсэн түймрийг унтрааж цурамд оруулаад байгаа юм.

Түүнчлэн одоогоор Завханы Хилийн 0277 дугаар ангийн Буга согоотын хэсгээр ОХУ-ын талаас хилээс нэг км-ийн зайд түймэр тулж ирсэн байдалтай байна. Түймрийг унтраахаар отрядын даргаар удирдуулсан бүлэг ажиллаж байгаа ажээ.

Хуваалцах