Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түймэрт өртсөн 18 айлд гэр олгохоор болжээ

Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, дээрх 18 айлд гэр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гэрүүдийг ачсан машин өнөөдөр хөдөлсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түймэрт өртсөн 18 айлд гэр олгохоор болжээ
Түймэрт өртсөн 18 айлд гэр олгохоор болжээ. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-аас өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн талаар мэдээлэл өглөө. Түймэрт Хэнтий аймгийн хоёр, Сүхбаатар аймгийн 16 айлын гэр шатжээ. Харин Улсын онцгой комисс яаралтай хуралдаж, дээрх 18 айлд гэр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гэрүүдийг ачсан машин өнөөдөр хөдөлсөн байна.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарч 213 га ой, 225 мянга 273 га ой, хээрийн бүс шатжээ. Энэхүү 71 түймрийн 17 нь Дорнодод, Хэнтийд найм, Сүхбаатарт 10 гарсан ажээ.

Хуваалцах