Түймрийн бүсээс 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна
Грекийн шуурхай албанаас Эвбей аралд ойн түймэр гарсантай холбогдуулан арлын 500 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Грекийн аврагчид түймрийг унтрааж чадахгүй болсон тул Итали,
Мэдээллийн алба

Грекийн шуурхай албанаас Эвбей аралд ойн түймэр гарсантай холбогдуулан арлын 500 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Грекийн аврагчид түймрийг унтрааж чадахгүй болсон тул Итали, Хорватаас тусгай тоног төхөөрөмж бүхий онгоцнуудаа илгээсэн байна.
Ойн түймрийг унтраах ажил 40 градусын халуун, хүчтэй салхинаас болоод хүндрэлтэй байгаа аж. Өнгөрсөн сард Грект 1300 гаруй түймэр бүртгэгджээ.


















