Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түймрийн халуун цэг Байгалийн чанад, Эрхүү хот орчмоор бороо орох төлөвтэй байна

Ирэх 72 цагт орох борооны нийлбэр хэмжээний урьдчилсан мэдээгээр түймрийн халуун цэг болох Байгалийн чанад, Эрхүү хот орчмоор 30-40 мм хур бороо орох төлөвтэй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түймрийн халуун цэг Байгалийн чанад, Эрхүү хот орчмоор бороо орох төлөвтэй байна
Түймрийн халуун цэг Байгалийн чанад, Эрхүү хот орчмоор бороо орох төлөвтэй байна. Зураг: МҮОНРТ

Монгол орны нутгийн хойд хэсэг байгалийн чанадын орчимд зүүн Сибирийн өмнөд хэсэгт хур бороо орохтой холбоотойгоор нутгийн төв хэсгээр агаарын урсгал баруун өмнөөс чиглэлтэй байна. Цаашлаад зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түймрийн утаа агаарын орчил урсгалын дагуу шилжих төлөвтэй боллоо.

Ирэх 72 цагт орох борооны нийлбэр хэмжээний урьдчилсан мэдээгээр түймрийн халуун цэг болох Байгалийн чанад, Эрхүү хот орчмоор 30-40 мм хур бороо орох төлөвтэй байна.

Өнгөрсөн 7 дугаар сард Төв Азийн ихэнх нутагт олон жилийн дунджаас бага хэмжээтэй хур бороо орж, 1-2 градусаар дулаан гандуу хуурай байсантай холбоотойгоор Казахстан, ОХУ-ын Сибирийн нутгаар ойн түймрийн давтамж эрс нэмэгдээд байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хуваалцах