Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төл бойжилт 95.9 хувьтай байна

2019 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар оны эхний 29.7 сая эх малын 76.3 хувь буюу 22.0 сая 822.6 мянган хээлтэгч төллөж 22.0 сая 116.0 мянган төл бойжиж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Төл бойжилт 95.9 хувьтай байна
Төл бойжилт 95.9 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

2019 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар оны эхний 29.7 сая эх малын 76.3 хувь буюу 22.0 сая 822.6 мянган хээлтэгч төллөж 22.0 сая 116.0 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 95.9 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 639.6 мянга болж оны эхний нийт малын 0.96 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.

Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-82.0 мм бороо орсон бөгөөд 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар усархаг аадар бороо орсноос хамгийн их нь Төв аймгийн Нөхөрлөлд 82.0 мм, Завханы Шилүүстэйд 53.3 мм, Увсын Цагаанхайрханд 51.0 мм, Архангайн Булганд 48.5 мм, Архангайн Хашаат,Төв аймгийн Лүн, Зуунмод, Увсын Өлгий, Баруунтуруун, Хөвсгөлийн Улаан-Уул, Нийслэлийн Амгалан станцад 40.3-48.0 мм, бусад нутгаар 0.1-39.8 мм бороо орсон байна.

Ургамлын ургалтын байдал 6 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 хувьд сайн, 50 гаруй хувьд дунд, 10 хүрэхгүй хувьд муу байсан. Харин дээрх хур тунадасны нөлөөгөөр нийт нутгаар зуншлага сайжирлаа.

Энэ сарын 22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 24, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах