Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг алслагдсан 67 сумаас бэлтгэнэ

МҮОНРТ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Төл таван эрдэнэ" төслийг энэ жил зургаа дахь жилдээ хэрэгжүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг алслагдсан 67 сумаас бэлтгэнэ
“Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг алслагдсан 67 сумаас бэлтгэнэ. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Төл таван эрдэнэ" төслийг энэ жил зургаа дахь жилдээ хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн 2019 оны нээлт Төв аймгийн Архуст сумын Улсын сайн малчин Ч.Пүрэвжалын хотонд болсон юм. Нээлтэд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Төв аймгийн Архуст сумын Засаг дарга Б.Батбаатар, нэвтрүүлгийн уран бүтээлчид оролцлоо.

"Төл таван эрдэнэ" нэвтрүүлгийн хамт олон энэ жил "Залуу малчин-Залгамж халаа" уриатай 21 аймгийн алслагдсан 67 суманд ажиллаж, үзэгч сонсогчдод нэвтрүүлгээ бэлтгэн хүргэх юм.

Тодруулбал, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт, явц, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Улсын аварга малчид”-ын мал сүргээ өсгөх, хаврын мал маллагаа, төл бойжуулалт, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимт эрчимжсэн аж ахуйг эрхлэн хөтөлж үр дүнд хүрч буй мал аж ахуйн салбарт гарч буй тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төл таван эрдэнэ” цуврал нэвтрүүлгийг гурван сарын хугацаатайгаар бэлтгэн хүргэх юм.

Хуваалцах