"Төл-түмний үйлс” сайн үйлсийн аяныг өрнүүлж байна
Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн Хүүхдийн зөвлөл санаачлан “Төл-түмний үйлс” малчдад туслах сайн үйлсийн аяныг өрнүүлэн ажиллаж байна.
Мэдээллийн алба

Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн Хүүхдийн зөвлөл санаачлан “Төл-түмний үйлс” малчдад туслах сайн үйлсийн аяныг өрнүүлэн ажиллаж байна.
Аяны зорилго нь өвөлжилт хүндэрч, цас зудтай байгаа хаврын хахир өдрүүдэд малчдад урам өгч, мал төллөж байгаа энэ үед малаа хохирол багатай онд эсэн мэнд оруулах, малчдын хөдөлмөр хичээл зүтгэлд хувь нэмрээ оруулан, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж зуданд нэрвэгдээд байгаа малчдад итгэл сэтгэл бэлэглэж өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан нэмнээ, элгэвч, төлийн уут, бээлий, лаа, шүдэнз, эмийн сан, гар чийдэн, зай, хужир, хивэг, өвс, гурил будаа, цай зэрэг бүхий л бололцоогоороо тусалж байна.
"Өнөр бүл" төвийн хүүхдүүд маргааш Төв аймгийн Аргалант сумын малчдад өөрсдийн бэлдсэн зүйлсээ гардуулна.


















