Тулаанч Г.Баяндүүрэн АНУ-ын тамирчныг цэвэр яллаа
Тэрбээр өрсөлдөгч АНУ-ын тулаанч Алберто Мендезийг хоёрдугаар үед боолтонд оруулснаар Америкт хийсэн анхны тулаандаа цэвэр яллаа.
Мэдээллийн алба

Garuda MMA, Zorky’s MMA клубийн тулаанч, Монгол Улсын байлдааны самбо бөхийн гурван удаагийн аварга, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, тулаанч Гантөмөрийн Баяндүүрэн АНУ дахь анхны тулаанаа Сан Франциско хотын “Kezar Pavilion” ордонд тулаан зохион байгуулж буй орон нутгийн цагаар энэ сарын 28-нд хийлээ.
Тэрбээр өрсөлдөгч АНУ-ын тулаанч Алберто Мендезийг хоёрдугаар үед боолтонд оруулснаар Америкт хийсэн анхны тулаандаа цэвэр яллаа.


















