Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төлбөр авах байнгын цэг ашиглалтад орлоо

Дорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0102 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авах Айраг Төлбөр авах цэгийг 2016 оны 11-р сарын 17-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлж, байнгын ашиглалтад орууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төлбөр авах байнгын цэг ашиглалтад орлоо
Төлбөр авах байнгын цэг ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0102 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авах Айраг Төлбөр авах цэгийг 2016 оны 11-р сарын 17-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлж, байнгын ашиглалтад орууллаа.

Тус төлбөр авах нэгж нь Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан "Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-ний дагуу зам ашигласны төлбөр хураамжийг “Замын сан”-д төвлөрүүлэн ажиллана.

Хуваалцах