Төлбөр төлдөг болсноор нүүж ирэгсэд цөөрч байна
Зүүнхараад малчид нүүж ирвэл төлбөр төлөх шийдвэр гаргаснаар шилжин ирэгсэд цөөрч, бэлчээр талхлалт багасч байна гэж нутгийнхан ярьж байна.
Мэдээллийн алба

Зүүнхараад малчид нүүж ирвэл төлбөр төлөх шийдвэр гаргаснаар шилжин ирэгсэд цөөрч, бэлчээр талхлалт багасч байна гэж нутгийнхан ярьж байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа буюу Мандал суманд 106 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. Үүнийг хонин толгойд шилжүүлснээр 280 мянган толгой мал болж байгаа юм. Харин бэлчээрийн даацаар бол хонин толгойд шилжүүлснээр 70 хүртэл мянган толгой мал энэ нутагт нутаглах боломжтой юм байна. Дээрх харьцаанаас ажиглахад бэлчээрийн даац дөрөв дахин хэтрээд байгаа гэсэн тооцоо гаргажээ.
Тиймээс малчид Зүүнхараад нүүж очвол төлбөр төлөх зохицуулалтыг нутгийн удирдлагууд хийжээ. Ингэснээр баруун аймгаас нүүх нүүдэл буурч, бэлчээр талхлагдалт багасч байгаа юм байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Нямдаваагийн ярианд анхаарлаа хандуулна уу.


















