Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төлбөрөө төлж чадаагүй оюутнууд ажил ихээр хайдаг гэв

Тодорхоы шалтгааны улмаас сургуулиасаа жил болон түүнээс дээш хугацаагаар чөлөө авсан оюутнууд ажил хайх нь эрс нэмэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төлбөрөө төлж чадаагүй оюутнууд ажил ихээр хайдаг гэв
Төлбөрөө төлж чадаагүй оюутнууд ажил ихээр хайдаг гэв. Зураг: МҮОНРТ

Тодорхоы шалтгааны улмаас сургуулиасаа жил болон түүнээс дээш хугацаагаар чөлөө авсан оюутнууд ажил хайх нь эрс нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт 80 орчим иргэн байнгын ажил хайж Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлжээ. Үүнээс 42 нь чөлөө авсан оюутан байна. Тэдний олонх нь сургалтын төлбөрөө төлөх боломжгүй болсноос ажил хийхээр бүртгүүлсэн байсан гэж МЗХ-ны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэй ярилаа.

Хөдөлмөрийн биржид долоо хоногт дунджаар 100-150 залуус байнгын болон цагийн ажил хайн бүртгүүлдэг байна. Үүнээс 80 орчим нь цагийн болон байнгын ажилд зуучлуулдаг. Өнөөдөр тус биржийн сайтад 360 гаруй нээлттэй ажлын байр байна. Үүнд худалдаа, үйлчилгээ, сурталчилгаа, цэвэрлэгээ, гэрийн багш зэрэг ажил багтжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Хуваалцах