Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Төлчин хүүүхэд” арга хэмжээг эхлүүлэв

Малчдын хувьд ид ажлын үе таардан мал төллөх цагаар уг арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ жил 15 сумын 21 сургуулийн 42 хүүхэд хамрагдажээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Төлчин хүүүхэд” арга хэмжээг эхлүүлэв
“Төлчин хүүүхэд” арга хэмжээг эхлүүлэв. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт ирэх жилүүдэд боловсролын салбарыг хамарсан дөрвөн томоохон дэд хөтөлбөр хэрэгжинэ. Түүний нэг нь “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийн нээлтийг өнөөдөр хийж, анх удаа “Төлчин хүүүхэд” арга хэмжээг эхлүүлэв.

Ирэх жилүүд иргэн төвтэй хөтөлбөрүүд хэрэгжиж үр дүнгээ өгсөн жил байх ёстойг аймгийн удирдлагууд онцолж байна. Тиймээс ч аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” хөтөлбөрт иргэд рүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүний эхлэл болгож дээрх арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлж байна.

Малчдын хувьд ид ажлын үе таардан мал төллөх цагаар уг арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ жил 15 сумын 21 сургуулийн 42 хүүхэд хамрагдажээ.

Хуваалцах