Түлээ модны тэтгэмжийг 380 иргэнд олгоно
Өнгөрсөн өвөл Булган аймгийн хэмжээнд 320 иргэнд түлээний модны тэтгэмжийг олгосон бол энэ өвөл 380 иргэнд олгохоор болжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн өвөл Булган аймгийн хэмжээнд 320 иргэнд түлээний модны тэтгэмжийг олгосон бол энэ өвөл 380 иргэнд олгохоор болжээ. Аймгийн Хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсээс жил бүр "Түлээ модны хөнгөлөлт”-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настнуудад олгодог. Ганц бие, харж хандах хүнгүй өндөр настнуудад жилд 140 мянган төгрөг, ахмад дайчин, хөдөлмөрийн баатар цолтой ахмадуудад 280 мянган төгрөгийг түлээ түлшиндээ зарцуул хэмээн олгодог байна.


















