Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түлээ нүүрс зарж, хүнд механизмын үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын А/97, Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/87 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойргоос эхлэн Долоон буудал хүртэл зам дагуу түлээ нүүрс зарж, хүнд механизмын үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй Замын цагдаагийн тасгийн ахлах зо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түлээ нүүрс зарж, хүнд механизмын үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй уулзлаа
Түлээ нүүрс зарж, хүнд механизмын үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын А/97, Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/87 тоот захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойргоос эхлэн Долоон буудал хүртэл зам дагуу түлээ нүүрс зарж, хүнд механизмын үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Лхагважаргал уулзлаа.

Тэрээр уулзалтын үеэр үйлчилгээ эрхлэгчдэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх шат дараатай ажлуудыг танилцуулж, ирэх сарын 1 гэхэд үйл ажиллагаагаа зогсоохгүй бол албадан чөлөөлөх бөгөөд албан мэдэгдэл хүргүүлсэн байхад зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэж, тээврийн хэрэгслийг түр саатуулах, цаашлаад шат шатны арга хэмжээг авна гэв.

32-ын тойргоос хойш 17 дугаар сургуулийн уулзвар хүртэл замын зүүн талд хүнд механизмын үйл ажиллагаа явуулж байгаагаас үүдэн замын түгжрэл нэмэгдэж, осол гарах нөхцөл болж байна. Мөн иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэсэн гомдол ихээр ирж байгаа учраас заагдсан хугацаанд үйл ажиллагаагаа зогсоохгүй бол албадан чөлөөлөхөөр болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Хуваалцах