Түлээний модны төлбөр нэмэгдээгүй
Харин орон нутгаас ирсэн саналыг үндэслэн түлээ /шинэс мод/-ний төлбөрийг нэмэгдүүлээгүй бөгөөд ойгоос нэг шоо метр түлээ /шинэс мод/ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ нь одоо мөрдөгдөж байгаагаар 800.0 – 4250.0 төгрөг бол шинэчлэн тогтоосон төслөөр 855 – 4250.0 төгрөг болж байна.
Мэдээллийн алба

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод бэлтгэж зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, ойн чанарыг сайжруулах ажлын үед бага байхаар шинэчлэн тогтоосон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Ингэхдээ төлбөрийн хэмжээг мод бэлтгэх арга, огтлолтын төрөл, мод бэлтгэлийн зайнаас хамааруулан ялгавартай тогтоосон байна. Харин орон нутгаас ирсэн саналыг үндэслэн түлээ /шинэс мод/-ний төлбөрийг нэмэгдүүлээгүй бөгөөд ойгоос нэг шоо метр түлээ /шинэс мод/ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ нь одоо мөрдөгдөж байгаагаар 800.0 – 4250.0 төгрөг бол шинэчлэн тогтоосон төслөөр 855 – 4250.0 төгрөг болж байна.
Түлээний модонд хэрэгцээний модны шаардлага хангахгүй байгаа өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий болон цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг ашигладаг байна.


















