Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх чадвар олгоно

Энэ удаа өсвөр үе, сурагчдын дунд зонхилон тохиолдож буй тулгамдсан асуудлыг эрт илрүүлж, зөвлөгөө өгөх чадварыг эзэмшүүлэх “Өсвөр үе, хүүхдүүдэд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө” сэдэвт тав хоногийн сургалтыг Налайх дүүрэгт зохион байгуулж эхлээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх чадвар олгоно
Тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх чадвар олгоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй сургууль” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн сургуулиудад сургалт зохион байгуулж байгаа.

Энэ удаа өсвөр үе, сурагчдын дунд зонхилон тохиолдож буй тулгамдсан асуудлыг эрт илрүүлж, зөвлөгөө өгөх чадварыг эзэмшүүлэх “Өсвөр үе, хүүхдүүдэд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө”сэдэвт тав хоногийн сургалтыг Налайх дүүрэгт зохион байгуулж эхлээд байна.

Сургалтад дүүргийн ЕБС-ийн болон хороодын нийгмийн ажилтнууд, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, ЭМН-ийн эмч, мэргэжилтнүүд зэрэг 30 хүн хамрагдаж байна. Сургалтыг ЧЭМН, ХУЭМН, Монгол өрх сэтгэл зүйн холбоо, Сургуулийн Нийгмийн ажилтнуудын нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Хуваалцах