Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түлш боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгтэй гэв

Агаарын бохирдлыг бууруулах зорилготой хэрэглэдэг боловсруулсан түлшийг ирэх өвөл хангалттай бэлдэж чадахгүй гэж “Цэвэр Агаар сан”-гаас мэдэгдлээ.

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түлш боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгтэй гэв
Түлш боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгтэй гэв. Зураг: МҮОНРТ

Агаарын бохирдлыг бууруулах зорилготой хэрэглэдэг боловсруулсан түлшийг ирэх өвөл хангалттай бэлдэж чадахгүй гэж “Цэвэр Агаар сан”-гаас мэдэгдлээ. Иймээс Дулааны 2-р Цахилгаан станцыг түшиглэсэн түлшний боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгтэй болж байна. Аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жил нийслэлийн гэр хорооллын 185 мянган өрхийн дөнгөж нэг хувийг хангах түлш бэлтгэсэн. Энэ жил нийлүүлэлтийн хэмжээ бага зэрэг нэмэгдэж, 200-гаад мянган тонн түлш нийлүүлэхээр төлөвлөснийг Цэвэр Агаар сангийн мэргэжилтэн Баярсайхан ярилаа.

Мэдээллийн эх сурвалж: "Хурд" агентлаг

Түлхүүр үг:түлш
Хуваалцах