Түлшний хомсдол үүсэхээс сэргийлэх ажлыг хийж байна
"Таван толгой түлш" ХХК-д энэ намраас хойш өр авлагатай буюу борлуулсан түлшнийхээ тооцоог хийгээгүй байгаа борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж,
Мэдээллийн алба

"Таван толгой түлш" ХХК-д энэ намраас хойш өр авлагатай буюу борлуулсан түлшнийхээ тооцоог хийгээгүй байгаа борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, өр төлбөрөө яаралтай барагдуулж иргэдэд түлшний хомсдол үүсэхээс сэргийлэх ажлыг өнөөдрөөс эхлэн ирэх долоо хоногийг дуустал зохион байгуулж байна. Учир нь тус өр авлагатай цэгүүд нь иргэдэд "Таван толгой түлш" ХХК-иас нүүрс хүрэлцэхгүй, түгээлт ирэхгүй байгаа зэрэг ташаа мэдээлэл өгч буруу ойлгуулах явдал гараад буй юм байна.
Нийт 386 орчим борлуулалтын цэг байгаагаас 13:00 цагийн байдлаар 73 цэг түлшгүй байгаагаас төлбөр тооцоогоо хийгээгүй 23 цэг, үлдсэн нь эрсдэлтэй ангилалд байгаа цэгүүд юм.


Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


















