Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төлөөлөгчид П.Жасрай агсныг дурсаж байна

П.Жасрай агсан одоогоос 62 жилийн өмнө буюу 1951 оны 10 дугаар сарын 27-ны өдөр МАН (хуучнаар МАХН)-д гишүүнээр элсэж байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төлөөлөгчид П.Жасрай агсныг дурсаж байна
Төлөөлөгчид П.Жасрай агсныг дурсаж байна. Зураг: МҮОНРТ

П.Жасрай агсан одоогоос 62 жилийн өмнө буюу 1951оны 10 дугаар сарын 27-ны өдөр МАН (хуучнаар МАХН)-д гишүүнээр элсэж байжээ.

Ардчилал, зах зээлийн хэцүүхэн хүнд цаг үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж “хонгилын үзүүрт гэрэл асаж байна” хэмээх алдарт үгээ хэлж байсан П.Жасрай гуай намынхаа XXV их хуралд төлөөлөгчөөр оролцож байх үедээ буюу 2007 оны 10 сарын 25-нд таалал төгссөн юм.
МАН-ын XXVII их хурлын энэ өдрүүдэд төлөөлөгчид гавьяат эдийн засагч, Ерөнхий сайд асан П.Жасрай агснын үйл хэргийг санан дурсаж байна.

Амьдралынхаа бүхий л цаг мөчийг улс эх орон, намынхаа үйл хэрэг, сайн сайхны төлөө зориулан ирсэн эрхэм хүмүүний хамгийн сүүлд оролцсон их хурлын мандат нь энэ байна.

Түлхүүр үг:П.Жасрай
Хуваалцах