Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Түмэнцогтод гарсан түймрийг цурманд оруулжээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймрийн талаарх хамгийн сүүлийн мэдээг бид дөнгөж сая хүлээж авлаа. Аймгийн ГХТББ хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Батгэрэл дараах мэдээллийг өглөө.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Түмэнцогтод гарсан түймрийг цурманд оруулжээ
Түмэнцогтод гарсан түймрийг цурманд оруулжээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймрийн талаарх хамгийн сүүлийн мэдээг бид дөнгөж сая хүлээж авлаа. Аймгийн ГХТББ хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Батгэрэл дараах мэдээллийг өглөө. Одоогоор Түмэнцогт суманд гарсан түймрийг цурманд оруулсан бөгөөд түймэрт өртөн шатсан айлын өвөлжөөнүүдийг хяналтандаа авч ажиллаж байгаа аж. Тус суманд яг одоогоор салхи тогтуун нартай байгаа аж. Галын голомтод 521 хүн, 48 автомашин ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн таван өдөр асч буй гал түймэр Баруун-Уртад 40 орчим киллометрт дөхөж иржээ. Газар дээр нь сурвалжилж буй сэтгүүлчдийн мэдээлж буйгаар түймэрт нэг тэмээ, 56 үхэр, 52 адуу, 1215 хонь, 285 ямаа, 215 төл мал, 40 айлын гэр өвөлжөө шатсан байна. Мөн Түмэнцогт сумын бэлчээрийн 80 гаруй хувь нь түймэрт сүйдсэн гэв. Харин энэ талаар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Одоогоор галыг бүрэн цурманд оруулсан гэж хэлж болохгүй. Учир нь уржигдар галыг цурманд оруулсан ч салхины хүч тогтворгүй байгаагаас өчигдөр 11.00 цагийн үед гал дахин асч эхэлсэн. Гэхдээ чадах чинээгээрээ галыг хяналтандаа байлгаж байна. Галыг унтраахаар Зэвсэгт хүчний анги, онцгой байдал, нутгийн иргэд зогсолтгүй тэмцэж, өнөөдөр тав дахь өдрөө боллоо. Иргэд одоо цуцаж байна” гэж ярилаа.

Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат нараар ахлуулсан хамтарсан ажлын хэсэг Түмэнцогт суманд түймэрт өртсөн айл өрх, ард иргэдэд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд нутгийн уугуул иргэд, нутгийн зөвлөлийнхөн түймэрт өртсөн малчид, ард иргэдэд дэмжлэг үзүүлэх хандивын аян өрнүүлээд байгаа юм.

Хуваалцах