Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Төмс боловсруулах үйлдвэр байгуулна

Төв аймгийн Жаргалант суманд жилд 25 мянга орчим тонн төмс боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж дууссан байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмс боловсруулах үйлдвэр байгуулна
Төмс боловсруулах үйлдвэр байгуулна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Жаргалант суманд жилд 25 мянга орчим тонн төмс боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж дууссан байна. Манай улсын төмсний жилийн хэрэглээ 150 мянган тонн байдаг гэсэн судалгааг салбарын яамнаас гаргасан. 2012 онд 200 орчим мянган тонн төмс хураан авсны дөрөвний нэг нь борлуулагдаагүй үлдэж байжээ. Тиймээс илүүдэл төмсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай гэж салбарынхан үзжээ. Жаргалант сум дахь төмсний үйлдвэрийг байгуулснаар төмсөөр цардуул үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах боломжтой юм байна. Одоогоор хөрөнгө оруулагч хайж байна гэж Монгол төмс хөтөлбөрийн зохицуулагч Т.Төрмандах хэллээ.

Хуваалцах