Төмс боловсруулах үйлдвэр барина
Төв аймгийн Жаргалант сумд төмс боловсруулах үйлдвэр барина гэж тус сумын Засаг дарга Ганболд ярьж байна. Манай улсын төмсний нийт хэрэгцээний 20 орчим хувийг Жаргалант сумын тариаланчид нийлүүлдэг байна.
Мэдээллийн алба

2012 онд манай улс 240 орчим мянган тонн төмс хураан авсны 60 орчим мянган тонныг Жаргалант сумаас нийлүүлж байсан юм.
Төмс их хэмжээгээр тариалахаар борлуулалт муу учраас зарим ногоочид төмсөө хаях тохиолдол гарч байжээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хоёр жилд төмсний тариалалт буурсан байна.
Сумын удирдлагууд нэгэнт ашиглаад эхэлсэн талбайг бүрэн ашиглахын тулд Төмс дахин боловсруулах үйлдвэр барих болсон тухай ярьж байна.